Харанхуйг зүхэхийн оронд ганц ч гэсэн лаа асаа /сурвалжлага/
Тог тог дуугарах гутлын чимээ олны анхаарлыг төдий л татсангүй. Шатаар яаран өгсөх эл бүсгүйг харахад 20 орчим  насны болов уу гэмээр ажээ. Гартаа арай ядан барьсан хар зузаан хавтсанд нь бичиг хэргийн цаас чихээстэй байгаа нь нэг л эв хавгүй. Тэр бүсгүйн өмнөөс угтах намхан бор хаалга бариулаа түүнрүү сунган байх шиг. Хүчтэй нэг мушгиад ороход өөдөөс нь цэлийн байгаа хоосон шахуу танхимыг хараад сэтгэл нь уужрах мэт баясан, хамар дороо уухилах нь сонсдоно. Гэсэн ч үүнийгээ бусдаас нуухыг хичээн ийш тийш амьсгал даран харж цогтой нүдээр хяламхийнэ. Цасанд дарагдаж чийг даасан улаан хүрэн пальтогоо шалавхан тайлж цүнхний хамт үүдний танхимийн өлгүүрт өгөөд огцом эргэлээ.  Нөгөө л хавтсаа дааж ядан сугавчилсаар жижиг жижиг алхан тайвуу урагшлав. Танхимруу орох эрхийн картын дугаараа өмнөө буй компъютерт хийсэн боловчиг харамсалтай нь хянагч түүний хавтасыг сэм гүйлгэж хараад “Хувилсан цаас оруулахгүй, журамтайгаа танилцаач” гэж хэлээд зандрангуй буцаав. Ингэх нь бас л учиртай юм. Энэ нь яруу зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Улаанбаатар хотын төв номын сан” билээ. Номын санд баримтлах дүрэм, журам гэж бий.
"Харанхуйг зүхэхийн оронд ганц ч гэсэн лаа асаа /сурвалжлага/" цааш унших »
Чиний явсан мөр болгоны хойноос цэцэг ургах ёстой/ Ярилцлага /

Сур: Ярилцлагаа юуны өмнө таны хүүхэд ахуй цагаас эхлий гэж бодлоо.

Д.Г:Миний хүүхэд ахуй цаг 19-р хороололд өнгөрсөн.Эцэг эхээсээ 5-лаа айлын дундах хүүхэд нь манайх 4 охин 1хүүтэй айл. Намайг хүмүүс айлын дундах хүүхэд болхоор шоовдор хүүхэд гэлцдэг юм. Гэхдээ би шоовдор хүүхэд байгаагүй. / инээв/ 1995 онд УБ хотын 75-р сургуулийг онц сайн дүнтэй төгссөн. Нийгмийн идэвхтэй,салаан дарга, ангийн дарга, бүлгийн дарга, хотын хүүхдийн байгуулгын гишүүн зэрэг алба хашдаг байлаа. Би ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан хаана л дугуйлан секц байна тэнд л би байж байна.

Сур:Таны ширээний ном ямар ном байдаг вэ? Хамгийн сүүлд уншсан зохиол.

Д.Г: Миний бодлоор бид амьдрах аргад нэлээн муу суралцаж байна гэж бодогддог.Тиймээс би ширээнийхээ номыг амьдрах ухааны ном байлгахыг хичээж байна. Миний сүүлд уншиж буй зохиол гэвэл Баабарын "Нүүдэл суудал" мөн ширээний ном маань.

Сур:Таны хэлэх дуртай үг

Д.Г:Би оюутнууддаа ер нь өөртөө ч гэсэн "Хүний явсан мөр болгоны хойноос ургамал ургадаг гэж үзвэл.Чиний явсан мөр болгоны хойноос цэцэг ургах ёстой " гэж хэлэх дуртай.

Сур:Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

Д.Г:Надад бараг чөлөөт цаг гэж гардаггүй ээ. Өглөө босоод хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, өөрөө ажилдаа явах гээд, орой ирээд хоол ундаа хийх, надад ер нь чөлөөт цаг гэж бараг гардаггүй.Харин хагасайн бүтэнсайн өдөрийн амралтаараа хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөхийг боддог.Манайх ихэвчлэн зайсангийн хажуугийн бурхан дээр очиж салхилдаг.

Сур:Та Отгонтэнгэр их сургуульд багшлаад 10 дахь жилээ болох гэж байна.Энэ хугацааг эргэн дурсвал.

Д.Г: Нэлээдгүй хугацаа өнгөрсөн мэт боловч маш хурдан 10жил өнгөрчихсөн байна.Би Отгонтэнгэр их сургуульд 2000 онд анх багшилж эхэлсэн. Би нийт 4 тэнхимийн нүүр үзэж маш сайхан хамт олон дунд орж ажилласан. Миний хамгийн ихээр баярлаж явдаг хүмүүс ЭЗУБС-сургуулийн захирал Удвал, Галиндэв,болон Энхтуяа багш нартаа хамгийн ихээр баярлаж явдаг.Мөн би оюутнууддааих хайртай.Чамаар дамжуулж багш нь оюутнуудаасаа уучлалт гуйя. Магадгүй багш нь уурлуулж гомдоохоор зүйлсийг хэлж байсан байх тэр болгонд багшийгаа уучлаарай.

Сур:Та МҮТВ-ийн "Үдшийн хэмнэл" студид сэтгүүлчээр ажиллаж байсан.Сэтгүүлч биш багш болсны учир...

Д.Г: Би МУИС-ын сэтгүүлзүйн анги төгссөн. 4-р ангидаа дадлагаа МҮТВ-ийн "Үдшийн хэмнэл" студид дадлага хийх завшаан олдсон юм.Тэгэхэд намайг Г.Золжаргал ах за чамайг 3 сар харна энэ хугацаанд чи надад өөрийгөө хэн бэ гэдгээ таниулах ёстой гэсэн. Тэгээд би 3 сарын турш их хичээсний дүнд намайг "Үдшийн хэмнэл" студид сэгтгүүлчээр ажиллахыг санал болгосон. Би сэтгүүлч мэргэжилдээ маш их хайртай. Мэргэжил бүр сайхан тэгэхдээ сонгосон мэргэжилдээ сонирхолоороо бус бүр дурлах хэрэгтэй гэж би үздэг. Багш нь сэтгүүлчээр жил ажиллаад хүнтэй сууж анхныхаа хүүхдийг төрүүлэх гээд түр ажиллаасаа завсарлаад байж байтал,Отгонтэнгэр их сургууль сэтгүүлзүйн цагын багш авна гэсэн зар тависаны үндсэн дээр зарын дагуу очиж цагийн багшаар анх ажиллаж байгаад 2 жил болоод намайг үндсэн багш болох санал тавьж 3 жил 4жил гээд л нэг л мэдэхнээ 10 жил болох гэж байна даа.

Сур: Та энэ салбараас өөр чиглэлд ажиллах хэрэгтэй болбол ямар салбарт хүч сорих вэ?

Д.Г: Би анхнаасаа л сэтгүүлч болно гэж бодож байсан. Би өөрийгөө сэтгүүлч биш өөр ямар нэгэн мэргэжилтэй болно гэж төсөөлч ч байгаагүй. Аав минь намайг эдийн засагч болгох гэж байсан ч би өөрийн сонирхолоорой эдийн засагч биш сэтгүүлчийг сонгосон. Магадгүй би сэтгүүлч мэргэжилийг сонгоогүй байсан бол эдийн засагч юм уу, байгаль орчны инжнер болох байсан байх.

Сур: Төгсгөлд нь таны цаашдын зорилго тань

Д.Г: Сайн багш болох, мэргэжилийн шилдэг сэтгүүлчдийг бэлтгэн гаргах, мөн нэн тэргүүнд тавьж байгаа зорилго минь хурдан англи хэл сурах, өө бас хөөрхөн охинтой болох.../инээв/

 

Б. Сүрэнцэцэг Би хэн юм бэ

Аав ээжийн ачлалттай үр

Анд нөхөдийнхөө дунд алиа салбадай

Бусдын дунд бол үзэсгэлэнт гүнж

Будаггүй болхоороо аймшигт мэлхий

 Ханилсан ханьдаа цэвэрлэгч

Харин оройдоо тогооч

Үр хүүхэддээ бурхан шүтээн нь

Үглээд эхлэхээрээ харин шулам

Би ер нь хэн юм бэ  

Гүрбазар Ханьдаа

Хань минь чи арай

Хорвоод байхгүй чин журамныг дэрэгдээ дагуулсандаа

Хорин жилийн амьдрал заяа хазаагаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай 

Үгүй дээ хайрт минь

Үнэнчийн алдарыг чамаас хүртэх гэж үнэнийг нугаад би яах юм бэ

Үнэндээ би нүд бүдрээсэн орчлонгийн сайхныг зөрүү харж яваагүй

Нүүрээ сэтгэл гэж боддог хүүхнүүдийг ч зүхэж байгаагүй

Эр хүн гэдэг чинь эмзэгхэн учирлыг даадаг амьтан биш шүү дээ

Энхрийхэн инээд хүртэл санаа хагаслан саатуулж

Эелдэгхэн ярих ч гэсэн янзын л байдаг юм даа

Бүсгүй хүнтэй байна морины сайн бодолын холыг яриж явсан гэж чамда худал хэлэхгүй

Бүүр наандаж хэрэггүй яриандаа хүртэл инээд хавчуулж явсанаа нуугаад яахын

Айл сурсан хүүхэн эргэн харсаар харсаар буцахад

Аясын гэнэн шохоорхол хаалга хаагаад түдгэлзүүлж

Гуйж учираагүй тэр хар шиг олон учирал гэдэг

Туулж өнгөрөх насанд олон байх юм байна шүү дээ хань минь

Хань минь чи арай

Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээ дагуулсан даа

Хорин жилийн амьдралд заяа хазаагаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай

Үгүй дээ хайрт минь 

Үнэнчийн алдарыг чамаас хүртэх гэж үнэнийг нуугаад би яах юм бэ

Дурлаж догдолсон тэр жилийн дутуу нойртой олон шөнөөр бол 

Инээхэд нь сормос будардаг харцаар нь л илүү их мөрөөддөг байсан байхдаа

Одоо тэгэхнээ зүс ааш хоёрыг нь

Зүүдэлж догдлоогүй ч гэсэн зүгээр л жирийн тохиолдол сэтгэлийн дэмээр чинь л  өнчрөх юм

Үгүй дутуугаа хуваалцаж өчнөөн жил ханилсан чамайгаа

Үнсье гэж бодохгүй ч санаад л байх юм даа

Ц. Будрагчаа Дурлал минь дэмий битгий

Амьдрал болохгүй дурлал минь

Сэтгэлээ битгий дэвс

Нүгэл болохын нэмэр

Аз жаргалын өмнө

Өвдөг битгий сөхөр

Хүсэл төөрөлдөхийн нэмэр

Хайр ноцоомгүй салхинд

Хацраа битгий ноолуул

Сэв суухийн нэмэр

Хадгалж болохгүй гунигт

Зүрхээ битгий зүсүүл

Зүүд бэтгэрхийн нэмэр

Өнөд хайрлахгүй хүнийг

Битүүхэндээ битгий хайрла

Сэтгэл дасахын нэмэр

Өөрөө ирээгүй жаргалыг

Өрсөж битгий ав

Зол заяа хэлтийхийн нэмэр

Бүсгүй минь намайг битгий хайрла 

Өөр нэг хүн

Чамайг хайрлаж яваа

Өрөөлөөс авсан илчийг

Бусдад битгий өг

Эзэнийг нь дааруулахын нэмэр

Би ч чамд хайртай

Битгий аваа хонгор минь

Намайгдааруулахын нэмэрээ

 

 

Эмүүжин

Ээжийнх нь унагасан дусалхан нулимасны 

Энгэр норгох энэхэн буйранд

Эх орон багтдаг юм шүү

Энхрийхэн минь

Ус нутагаа үгүйлсэн үрээнхэн морьны

Улдаж туулсан холын тэртээд

Эх орон өнгөлздөг юм шүү

Эршүүдхэн минь

Харыг халхалсан цогтой эрсийн

Хайрын өмнө сөхөрсөн сэтгэлийн дэвжээнд

Эх орон уйлдаг юм шүү

Эр хонгор минь

Тэнгэрийг эзгэнэсэн омголон бүргэдийн 

Тэврээсээ түлхэсэн дэгдээхэйн сөдтэй

Эх орон хатууждаг юм шүү

Эрххэн минь

Хийморийн салхийг сэрээн сунасан

Хээрийн чонын тэмцэгч араншинд

Эх орон зоригждог юм шүү

Эр хүн минь

Одгэрэл нуугаад байхад уурсаад л байдаг нулимас тэнэг

Тэгэхэд хүн үхээгүй.Ямар нэг муу мэдээ ч сонсоогүй

Надад хамаатай нэг ч эмэгнэлт зүйл тохиолдоогүй

Уйлаад л байсан. Нулимасыг минь тэгэхэд хэн ч арчаагүй

Өөрөө унасан нулимас минь тэгээд тэндээ шингэсэн

Тэртээх он жил . Түүнээс хойш" санаа алдтал"намайг цаг үргэлж дагадаг болсон

Одоо бол үгүй

Тэгж их уйлж бас шаналдаг байсан сэтгэл хөрчихөж

Гэхдээ хааяахан уйлчихдаг.Энэ гомдлынх биш

Хайрынхаа төлөө л унагадаг нулимас

Нулимас тэнэг.Нуугаад байхад өөрөө л уурсаад байдаг

Бас зөрүүд. Зүрх минь гомдоод байхад гарч өгөхгүй зөрүүдэлдэг

Тэгсэн хирнээ гарах ёсгүй мөчид урсаад байдаг гээч

Бас их гашуун.Гэхдээ би нулимсандаа хайртай

Нулимас минь л намайг харж, ойлгож зөөлөн шивэрдэг

Нулимасыг минь битгий арч.

 

Б.Ичинхорлоо Сайхан гэж хэлэх чамд багдана

Сайхан гэж хэлэх чамд багдана

Саваагүй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна

Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгүй

Хяруу цайрах намар цагаар хуучрахгүй

Бодлогшронгүй хачин тунгалагхан чиний ертөнцөд

Богиндсон даашинзтай хонгор нас минь үлдсэн

Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн

Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч 

Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг

Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг

Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг

Яг л миний шүтэн дуралдаг

Яруу эрхэм хайр минь чи юм шүү .

 

Яруу найрагч Р.Эмүүжин

Өнгөт чулуун довжоон дээр

Өндөр өсгийтөө тайлан үлдээгээд

Өрөөлийн сэтгэлрүү би

Юу ч бодолгүй үсрэв

Эрт цагт миний адил тийш одоод

Ээмэг нь хүнддэн гүний зүг живсэн

Эмэгтэйчүүдийн үлдээсэн нойтон мөр

Энд тэндгүй тодхон

Хагдарсан сарнай бэлэг сэлт

Хатуу дарс уруулд наалдсан сормуус

Харьж явахдаа анзааралгүй гээсэн

Хайр болоод энхрийлэл

Хаягдаж хоцорсон итгэл

Задлаагүй захидлууд...

Өлмий доор хөглөрөх энэ бүхний цаана

Өөр юу байгааг мэдэхийн тулд

Надаас урд тэнд төөрсөн хүүхнүүдийн жимээр

Намар, өвөл, магадгүй хаврын зүг

Хэзээ буцахаа мэдэхгүй

Хэнэггүйхэн алхлаа

Билэгсайхан Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж

Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж

Хаяа нэг халамцуухан ирхэд нь 

Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоосол оо

Янагын захиа лав гарахгүй шүү дээ наадахаас чинь

Яахав дээ хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Халуун залуун насыг нь хамт элээснээ бод оо

Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо

Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ

Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ

Хазайсан газарт тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм 

Халитарсан газар тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур болоод дэгдчихдэг юм

Төгөлдөр их урамыг нь бүр хугалчихвал

Төрмөн шигээ уруугаа хараад уначихдаг юм

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай

Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Дээл бүсэн гоёлтой

Дээрээ малгайн хиймортой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавынхаа харцанд томоождог

Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө

Олон олон авааль гэргий  нараасаа

Олон олон аавын хөвгүүдийг

Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо

Өөрийн минь биеийг битгий болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

 

 

 

Мэргэн үгс

Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол

Цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг.                            Л.Түдэв

Муу муухай зуршил төрмөл байхаас олдмол байх нь элбэг.              Д. Баяндалай

Миний хүүхдүүд хүн болоорой.                                        Б.Лхагвасүрэн

Хэдийгээр ичимхий зангаас тэнэг байдал бишгүй гардаг ч тэнэгүүд хэзээ ч ичдэггүй.         Үнэн үг

Ер нь өнгөрснөө ихээхэн дурсдаг хүн залхуучуудын эгнээнд хамаарагддаг.             Д.Баяндалай

Хоёр сэтгэлт эрийг эр бус эм гэлтэй

Нэгэн сэтгэлт эрийг эр бус эрдэнэ хэмээлтэй.                              Алтан товч

Их эрх мэдэл олохын тулд их хөрөнгө цуглуул гэсэн үг биш, харин ихээхэн мэдлэг боловсрол зөв хүмүүжил хураа гэсэн үг юм.                                  Д. Баяндалай

Монгол гэдэг нэр бидний төрсөн заяа,амьдын гавъяа, бидний өмч, бидний хувь тавилан.              Ц.Мухар

Хараалыг инээмсэглэлээр хариулж, уужуу сэтгэлээр эмчилнэ.            Д.Баяндалай

Ц. Хулан Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой

Намайг ухаажихыг үзэх гэж ээж миньта урт наслаарай

Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан

Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ

Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж

Балчираас өдий хүртэл та оёдолчин явлаа

Оточ маналын хувилгаан ийм байдаг юм уу гэлтэй

Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд

Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа

Аягаа эвдэн , эрхэлж ядсан намайг

Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн

"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь

Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа

Цаг оройтсон болзооноос эргэж ирхэд 

Цагдаа, эсвэл үүдний манаач

Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч

Сангийн бойпорт арц уугиулж, маань уншдаг ламаа

Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь

Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө

Даамай их хайр тань аанай л хэвээрээ

Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана

Жигжид бурханыг олон мутартай  гэлцэнэ

Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай

Элбэг их хайр, Ээж гэдэг нэр тань

Энэ орчлонгоос авсан хамгийн том алдараа

  Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд

Зүгээр л дэргэд минь байж хайрла

Ижий гэж дуудах болгондоо баярладаг

Ижил хэдэн хүүхдэдээ урт насалж хайрлаа.

О. Дашбалбар – Яах юм бэ?

              Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм.

Шартахгүй юм бол хатуу архиар яах юм

Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм

Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм

Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм

Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм

Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм 

Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм

Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм

Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм

Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм

Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм

Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм 

Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм

Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм

Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм

Ургахгүй юм бол амууны үрээр яах юм

Урсахгүй юм бол гол усаар яах юм

Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм

Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм

Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм

Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм

Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм

Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм

Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм

Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм

Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм

Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм

Цас будрахгүй юм бол өвөл байгаад яах юм 

Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм 

Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм

Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм

Ард түмнээ хүндлэхгүй юм бол ухаантай байгаад яах юм

Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм

Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм

Инээж хөхрөхгүй юм бол амьд яваад яах юм

Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм 

Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм

Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм

Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм

Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм

Уймраа чавганц шиг юм бол залуу насаар яах юм ...

 

Сайн уу

Миний блог-д сонирхолтой зүйл их байх болно шүү. Та бүхэнд үргэлж нээлттэй. Welcome to funny bblog

(Нийт: 14)